Мэтгэлцэгчдийн спорт өдөрлөгийн удирдамж

2015-04-03,
 Мэтгэлцэгчдийн спорт өдөрлөгийн удирдамж

Зорилго:

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэтгэлцэгчдийн өдөрлөгийн хүрээнд зохиогдох спорт өдөрлөгийн зорилго нь мэтгэлцэгчдийн нэг өдрийг спортлог өнгөрүүлэх, мэтгэлцээний клубуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах юм.

Ерөнхий зохион байгуулагч: Илтгэх Урлаг Парламентын мэтгэлцээний “BEST” Клуб

Спорт өдөрлөгийн хүрээнд зохиогдох тэмцээний төрлүүд:

1. Сагсан бөмбөг Клуб тус бүр эрэгтэй эмэгтэй гишүүнтэй холимог баг бүрдүүлнэ. ( Талбай дээр 2 эмэгтэй гишүүн байна ) 1-2 баг оролцоно, хувцсаар жигдэрсэн байна.

2. Гар бөмбөг

3 эрэгтэй 3 эмэгтэй гишүүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлнэ. Клубээс нэг баг оролцоно, хувцсаар жигдэрсэн байна .

3. Олс таталт

3 эрэгтэй 3 эмэгтэй гишүүнтэй холимог баг бүрдүүлнэ.

Энэхүү тэмцээний төрөлд клубээс 1 баг оролцоно.

Дээрх 3 төрлийн тэмцээний нийт бооцоо 30’000₮

4. Дартс : Энэ тэмцээнд клубээс хэдэн ч гишүүн оролцох боломжтой бөгөөд бооцоо хүн тус бүр 1000₮

5. 100 буудалт даам : Оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Тэмцээний бооцоо 1000₮

6. Шатар: Оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Оролцогчид өөрсдийн шатрыг авч ирнэ. Тэмцээний бооцоо 1000₮

Шилдэг уриатай баг, шилдэг хөгжөөн дэмжигчидтэй багийг шалгаруулна.

Сагсан бөмбөг, гар бөмбөгийн баг тус бүрээс шилдэг нэг тоглогчийг шалгаруулна.

Тэмцээн тус бүрээс 1, 2, 3-р байрыг тус тус шалгаруулна.

2 клуб хамтарч оролцож болно.

Тэмцээний оролцогчидод тавих шаардлага:

Парламентын мэтгэлцээний тэмцээнд гурваас доошгүй удаа оролцсон байх

Өдөрлөг болох хугацаа: 2015.04.05 09:00 цаг Хаана: МУИС-ийн 4-р байр

Техникийн зөвлөгөөн: 2015.04.03 18:00 цаг Хаана: МУИС 2-ийн 128 тоот ангид

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99971164, 99758583

2015 он

бичсэн: purveelike төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax